Завханы 15 оюутан цэрэг хоёр дахь шатны сургалтдаа хамрагдаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгаас 2019 онд оюутан цэргүүд мэргэжил олгох эхний шатны сургалтаа амжилттай дуусгаж хоёр дахь шатны сургалтдаа хамрагдахаар явжээ.
2019 онд Завхан аймгаас оюутан цэрэгт мэргэжил олгох сургалтад 15 оюутан хамрагдаж Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид үргэлжлүүлэн цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна. Цэргийн мэргэжлийн бэлтгэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд эдгээр оюутнууд цэргийн тусгай мэргэжил эзэмшиж дайчилгааны бэлтгэл нөөцөд бүртгэгдэх юм байна.
Мөн оюутан цэргийн тангараг
өргөх ажиллагаа ирэх наймдугаар сарын 15-ны өдөр болно. Хоёр дахь шатны сургалтын
нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний 123 анги дээр боллоо. Нээлтийн ажиллагаанд
БХЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн дэд хурандаа н.Содномдаржаа, Зэвсэгт хүчний 123
дугаар ангийн захирагч хурандаа М.Болдбаатар, Ховд, Завхан, Говь-Алтай, Увс,
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, офицерууд болон албаны бусад
хүмүүс оролцлоо хэмээн Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.