Ойд ямар нэгэн арга хэмжээ явуулахыг 6-р сарын 10 хүртэл хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ"Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай" Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/73 тоот захирамж гарлаа.
Уг захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ой мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, ойд аялал зугаалгаар явах, ан хийх болон бусад үйл ажиллагааг явуулахыг аймгийн хэмжээнд түр зогсоолоо.
Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын "Ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2016 оны төлөвлөгөө", мөн аймгийн Онцгой комиссын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн "Ой, хээрийг гал түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгавар тус тус гарлаа.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг