Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сайхан суманд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллалаа. Тэрээр Улаанбаатар Төмөр замын Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад тус сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Тус үйлдвэрийн дарга Ү.Чинсүх үйлдвэрлээ танилцууллаа. Эднийх үндсэн 7 цех, 150 ажиллагсадтай, 2200 тн-ын багтаамж бүхий цементийн агуулах, нэг удаагийн зууралтаар 0.55-0.9 м бетон зуурмаг бэлтгэх албадмал болон чөлөөт уналтын зууруулуудтай гэлээ. Цагт 190с-тай, 4 тн уур үйлдвэрлах хүчин чадалтай, гинжит ул ширэмтэй DZL-4-А-II маркийн технологийн уурын зуухтай аж. Мөн Олон улсын ISO стандартын шаардлага хангасан өндөр нарийвчлалтай багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон лабораторитой гэлээ. Тус үйлдвэр нь 2006 оноос ОХУ-ын ША-05 маягийн “АРС” бэхэлгээт бетон дэрний илүү дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа гэнэ. Үндсэн түүхий эддээ Монгол Улсын болон ОХУ, БНХАУ-ын М500 маркийн цемент ашигладаг. 5-10 мм-ийн фракцын дайрга, угаасан элсийг дотоодоос, 3 мм-ийн тусгай арматур, анкер, уян налархайжуулагч нэмэлт бодисыг гадаадаас авч хэрэглэдэг байна. Тус үйлдвэр нь тулагч мөрийн хэсэгтээ 170 кн, голдоо 110 кн ачаалал даах чадвартай, 40-50 жил ашиглагдах боломжтой төмөр бетон дэр, М150-М600 маркийн бетон, төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэж байгаа бөгөөд 65.0-75.0 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай гэв. Улсын Их
Хурлын даргад үйлдвэртийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сайхан сумын иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолууд, эдийн засгийн зарим асуудлууд, бүтээн байгуулалт, бондын талаар болон барилгын салбар, ипотекийн талаар, хөдөө aж aхуйн салбар, улс орны эдийн засгийн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ дараа УИХ-ын дарга аймгийн төв Сүхбаатар хотыг зорилоо.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг