Аж үйлдвэрийн сайд Хүдэр, Ерөө сумдад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 09:47:38

Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдад ажиллалаа.

Тэрээр Хүдэр суманд ажиллахадаа тус сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа "Хаан шоргоолж” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт газар тариалан, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Хаан шоргоолж” компани нь өнгөрсөн онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 600 сая төгрөгний зээл авчээ. Одоогийн байдлаар тус компани бүтээн байгуулалтынхаа ажлын 50 хувийг хийсэн байгаа аж.

Түүний дараа Аж үйлдвэийн сайд Ерөө сумын “Ерөө вакум”  үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус үйлдвэр нь сумынхаа сум хөгжүүлэх сангаас 7 сая төгрөгийн зээл авч, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр өргөтгөл барьж байгаа гэлээ.   “Ерөө вакум” үйлдвэр нь орон нутгийнхаа хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй, зэргэлдээх сумдынхаа захиалгаар вакум цонх, хаалга үйлдвэрлэж байгаа ажээ.

  Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news