Нам даралттай, гар ажиллагаатай зуухуудыг зогсоож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймаг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2012 оны эцэст Ховд хотод ашиглагдаж байсан 106 нам даралтын зуухны 26 зуухыг зогсоон цахилгаан халаалтад шилжүүлжээ.
Түүнчлэн 48 нам даралтын зуухыг хааж төвлөрсөн дулаан хангамжид холбосон байна.Үлдсэн 32 нам даралтын зуухыг зогсоох асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.
Ховд хотод 2013 онд 153 айлын , 2014 онд 286 айлын , 2015 онд 496 айлын буюу сүүлийн 3 жилд нийтдээ 935 айлын орон сууц ашиглалтад орсон нь агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн тоог багасгахад томоохон дэвшил болсон юм.
Ховд аймаг А.Бямбасүрэн