Баян-Өлгийд газар тариалангийн салбар хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 10:16:36

Баян-Өлгий аймгийн тариаланчид хаврын тариалалт эхлэхэд бэлэн боллоо. Тус аймгийнхан өнгөрсөн жил 300 гаруй га талбайд төмс, 130 орчим  га-д хүнсний ногоо, 50 орчим га-д ногоон тэжээл тариалсаны дээр дал орчим тонн жимс жимсгэнэ хураан авсан нь тарилангийн талбай жилээс жилд өргөжсөөр байгааг харуулж байна.

Мөн 2006 оноос тавь орчим га-д чацаргана тариалдаг болж энэ ажлыг Алтанцөгц сумын С.Бекет, Өлгий сумын Х.Мырзабек нар үлгэрлэн манлайлдаг болов. Тус аймгийн Баяннуур, Алтанцөгц, Ногооннуур, Сагсай, Булган сумынхан газар тариаланг мал аж ахуйтай хослуулан эрхэлдэг, уулархаг нутагтай бусад бүх сумынхан ч гэсэн төмс болон ногоон тэжээл тариалдаг болсон нь эдийн засгийн хөгжилд нэмэр болж байна. Хөрс нь үржил шим муутай энэ нутагт газар тариалан эрхлэхэд Швейцарын хөгжлийн агентлаг, Адра, Дэлхийн зөн зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм.

Ш.Айзаря

 

Related news