Мэргэжилгүй, ажилгүй хүмүүсийг сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 08:54:40

Баян-Өлгий аймгийн нийгмийн халамжийн хэлтэс, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв хамтран шинэ төрлийн сургалт явуулж эхлэв.

 

 

Уг сургалтын гол зорилго нь иргэдийн нийгмийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд уг сургалтанд ямар ч мэргэжилгүй бөгөөд ажилгүй эмзэг хэсгийн эмэгтэйчүүд хамрагдан талх нарийн боов үйлдвэрлэх, үсчин, тогооч, оёдол, засал чимэглэл зэрэг янз бүрийн мэргэжил эзэмшинэ. Эхний ээлжинд 15 хүн хамрагдаж байгаа бол төв хөдөөнөөс нийт наян хүнийг хамруулан сургалт явуулах юм. Мэргэжил эзэмшсэн энэ хүмүүсийг ажлын байртай болгох, төсөл хэрэгжүүлэх зэргээр дэмжих болно гэж ярилаа.

Ш.Айзаря

 

Related news