“Гэгээн Муза” наадам 13 дахь жилдээ шилдгүүдээ тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТеатрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг "Гэгээн Муза" олон улсын наадам ирэх сарын 01-07-ны хооронд болно. Энэ жил 13 дахь удаагаа болж буй тус наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдийн "Нэр дэвшигчийн гэрчилгээ"-г өнөөдөр гардуулав.
Тус академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа хэлэхдээ, "Энэ жилийн наадам олон өнгө төрхтэй, шинэ содон дэвшилттэй, өөрчлөлттэй наадам болно. Наадамд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бүтээл бүрийг зохион байгуулагчид өөрсдийн биеэр очиж, сонирхохоор шийдсэн. Нийт 34 бүтээлээс 17 бүтээл хоёрдугаар шатанд шалгарсан. Энэхүү шүүлт нь наадмын хувьд том өөрчлөлт, дэвшил боллоо. Мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлч хамт олон, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газартай хамтран харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио CD-г хэвлэн гаргах болсон" гэв.
Наадамд Грек, Герман, ОХУ, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, Польш зэрэг улсын уран бүтээлчид оролцох юм. Энэ жилээс эхлэн "Шилдгийн шилдэг бүтээл"-д олгох Гран при шагналыг "БСШУ-ы Сайдын нэрэмжит" шагнал болгожээ.
Мөн нэг хүний жүжгийн төрлийн зочин шүүгчээр Киргиз улсын Драмын театрын үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач ажиллахаар сонгогджээ.
"Гэгээн Муза" 13 дахь наадамд өрсөлдөх бүтээлүүдийг танилцуулж байна.
1. Драмын жүжгийн төрөлд
УДЭТ-ын бүтээл "Ромео & Жульетта"
ОХ-ны Буриад улсын Драмын театрын бүтээл "Ромео & Жульетта"
Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын бүтээл "Хайрыг хайрла"
2. Хөгжимт жүжгийн төрөлд
ҮДБЭЧ-ын бүтээл "Оройн дээд"
Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын бүтээл "Гэгээн тамлан"
Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын бүтээл "Дуун хэлхээ"
Анир студийн бүтээл “Надад үлдсэн найз”
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл "Тэмээт нутгийн шинэ тууль"
3. Хүүхдийн жүжгийн төрөлд
Улсын Хүүхэлдйэн театрын бүтээл "Мял Богдын намтар
Орхон аймгийн ХЗТ-ын бүтээл "Петр Пен ба далайн дээрэмчид"
Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын бүтээл "Мөнхийн галт цэцэг"
4. Нэг хүний жүжгийн төрөлд
"Хатагтай Капульетта" /Монгол/
"Хүүхэлдэйн өчил" /Монгол/
"Эр өндөг" /Монгол/
"Бие сэтгэл" /Монгол/
"Өвгөн тэнгис хоёр" /ОХУ-ны Буриад улс/
"God Kirilov" /Грек/
"Novechento" /ОХУ/
"From front and from behind" /Польш/
"Эдит Пиаф" /Герман/
5. Хүүхэд оролцоотой бүтээлийн төрөл
Баянхонгор аймгийн "Тэмүүжин" театрын бүтээл "Чулуун байшин", "Бэлтрэг ба түүний нехөд"
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл "Одны хүүхдүүд"
Ж.Болор