Дорноговийн аймгийн хэмжээнд 14229 сурагч суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-04 13:57:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 14000, сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 6000 хүүхэд суралцаж байна.

Шинэ хичээлийн жилд Дорноговь аймгийн боловсролын салбарт 82 багшийн ажлын захиалга ирснээс 20 ажлын байрыг сургуулиа төгссөн залуу багш нар бүрдүүлсэн бол үлдсэнийг нь шилжилт хөдөлгөөн буюу сургуулиас сургууль хооронд шилжсэн, тодорхой хугацаанд амралттай байсан багш нар бүрдүүлжээ.

Харин Мандах, Улаанбадрах суманд химийн багш, Хатанбулаг, Улаанбадрах суманд технологи, хими, Айраг суманд бага ангийн менежер,  Хатанбулаг суманд нийгмийн ажилтан, бага ангийн багш зэрэг ажлын орон тоо байгаа аж.

Одоогийн байдлаар Сайншанд болон Улаанбадрах сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүй байгаа бол бусад сургууль, цэцэрлэгийн засварын ажил дууссан гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Related news