34.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг зогсоож, эдгээр компанийн олборлолтын талбайн хөрс, далан, усан сангийн уснаас нийт 29 дээж авч шинжлүүлсэн байна.
Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр усны дээжид агуулагдах химийн бодисын агууламж, хүнд металл, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр зэрэг нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, хөрсний дээж стандартын шаардлагыг хангаж байжээ. Иймд усан сангийн усыг задлан урсгаж, нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 усан сангийн даланг сэтлэн урсгаж, техникийн нөхөн сэргээлтийг 34.5 га-д, нөхөн дүүргэлтийг 6 га-д, биологийн нөхөн сэргээлтийг 11.5 га талбайд хийлгээд байгаа юм.
Related news

