Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас аймгийнхаа нийт малчид, иргэд, тариаланчид,
хадланчдад хандаж дараах анхааруулга мэдээг хүргэж байна.
Энэ сарын 6-наас 7-нд
шилжих шөнө, 7-ноос 8-нд шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтрэх аж. Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 2019
оны 09 дүгээр сарын 6-ны 20 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны 20
цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн
нутгаар үүлэрхэг, бороо
орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс
секундэд 5-10 метр. шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх аж. Сүхбаатар
хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун
өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан
байна. 2019
оны 09 дүгээр сарын 08-наас 2019 оны 09 дүгээр сарын 12-ныг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-нд нутгийн баруун
хойд хэсгээр, 12-нд бүх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо
орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22
градус дулаан байна.
Related news

