Хангайн уулархаг нутгаар цочир хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Хангайн
уулархаг нутгаар цочир хүйтэрнэ.
Тодруулбал, Дулааны
улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0 градусаас бага болж хүйтрэхийг
"цочир хүйтрэлт" гэдэг байна. Есдүгээр
сарын 7-нд хөрсөн
дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэх бол, цаашдаа нийт нутгаар
сэрүүсэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Мөн 11,12-нд
нутгийн хойд хэсгээр бороо орж, салхи говийн нутгаар
10-12м/с хүрч ширүүснэ. Ойрын өдрүүдэд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө
17-22 градус, говийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн
салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус,
Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх юм байна.
Related news

