Иргэд ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний лавлагааг их авдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханд төрийн ажлыг
хөнгөвчлөх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх зорилго бүхий
ТҮЦ машинаар 2880 иргэн үйлчлүүлжээ.
Энэхүү ТҮЦ машинаар үйлчлүүлэх иргэдийн тоо жил бүр өсөж байна. Өнөөдрийн байдлаар ТҮЦ
машинаас 1261 иргэн иргэний үнэмлэхний лавлагаа, 502 иргэн үл
хөдлөх хөрөнгийн лавлагааг авсан байна. Харин нийгмийн даатгалын лавлагааг 300 гаруй хүн авчээ. ТҮЦ машинаас иргэд иргэний бүртгэл, ялангуяа иргэний
үнэмлэхний хуулбар лавлагааг ихэвчлэн авчээ. Мөн 20 сумын Улсын бүртгэгч
нараар дамжин ирсэн эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн 114
материалыг хүлээн авч 208 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлээд байгаа
тухай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэв.