ЕБС-ийн сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх тухай тогтоол гарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 100 хувийн ирцтэйгээр өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийт долоон асуудлыг хэлэлцсэн. Эхний асуудал нь аймгийн ЕБС-ийн сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, цаашид авах арга хэмжээний тухай байв.
БСУГ-аас
оруулсан мэдээллээр аймгийн хэмжээнд сурагчийн сурлагын чанар улсын дундаж
байгааг мэдээллээ. Энэ нь хөндлөнгийн үнэлгээгээр гардаг үнэлгээ ажээ. Сурлагын
чанарыг зөвхөн ЭЕШ-ын дүнгээр харах нь өрөөсгөл, үнэлэх боломжгүй гэдгийг
мэргэжилтнүүд хэлж байв. Цаашид сурагчийн сурлагын чанарыг сайжруулах, ЭЕШ-ын
дүнг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөж хийхийг Тэргүүлэгчид
хэлээд багш, сурагч, эцэг эхийн уялдаа холбоог сайжруулж, эцэг эхийн оролцоог
нэмэгдүүлэх, багш нарын мэдлэг, ур чадварт анхаарч, сургууль, цэцэрлэгийн багш
нарын дунд өрсөлдөөнийг бий болгох, боловсролын салбарт удирдах ажилтныг
бэлтгэх, нөөц бүрдүүлж, судалгаа гаргах зэрэг саналуудыг хэлээд ЕБС-ийн сурагчдын
сурлагын чанарыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах тухай тогтоол
гаргалаа.