Орон сууцны халаалт энэ сарын 20-ноос жигдэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР 
                                                                    Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд энэ онд есөн уурын зуух ажиллаж албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар хангана.
Зарим уурын зуухнууд энэ сарын 15-наас халаалтаа түгээж эхэлсэн бол зарим нь өнөө, маргааш ажлаа эхлүүлэхээр байгаа юм байна.
Тиймээс ойрын 2-3 хоногт орон сууцны нийт оршин суугчдыг холбогдох бэлтгэлээ базааж, гэрээ эзэнтэй байлгах зэрэг арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    