Орхон аймагт монгол бичгээр хаяг үйлдвэрлэж буй хэвлэлийн компани алга байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-11 12:03:02
oyuka_hu@yahoo.com

“Монгол хэлний тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор албан байгууллагын гадна болон дотор хаягийг Үндэсний бичгээр бичихээр журамласан. Гэтэл Орхон аймагт үүнийг мөрдөж буй төрийн болон хувийн хэвшлийн нэг ч байгууллага алга байна.

Учир нь гадна хаяг хэвлэж, үйлдвэрлэдэг компани өртөг өндөртэй хэмээн үл тоохын зэрэгцээ төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг хүсч байгаагаа ч нуусангүй. Аймгийн Хотын Захирагчийн албаны мэргэжилтэн н.Цэцгээтэй холбогдож төрийн байгууллагууд хэзээнээс гадна хаягаа монгол бичгээр бичиж эхлэхийг лавлахад, одоогоор тодорхой чиглэл ирээгүй байна. Манай байгууллага рекламын самбарыг хариуцдаг гэсэн хариулт өгсөн. Харин Хот байгуулалт, барилга захиалагчийн албаас тодруулахад,  гадна хаяг солиход энэ жил төрөөс мөнгө төсөвлөөгүй гэсэн юм.

Гэвч санаачилга байвал болохгүй зүйлгүй  гэдгийг зарим аймгийн жишээнээс дурдаж болох юм. Тухайлбал, Өмнөговь аймаг монгол бичгээр бичсэн гэрлэн хаяг үйлдвэрлэж эхэлсэн байна. Дашрамд дурдахад, Орхон аймгийн “Ирээдүйн-Одод сургуулийн анги бүрийн гадна хаягийг монгол бичгээр бичсэн байна.  

Б.Оюун-Эрдэнэ

Related news