Багууд ажлаа дүгнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-21 15:24:36

Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулсан  "Иргэнээ сонсье"  сэдэвт багийн нэгдсэн өдөрлөгийн үеэр багуудын ажлыг оролцооны аргаар дүгнэхэд 2 дугаар багийн ажлын алба тэргүүн байрт  шалгарч Бээжин хотоор аялах эрхийн бичгээр шагнуулжээ.

Өдөрлөгөөр багийн бүх насны иргэдийг хамруулсан 9 төрлийн тэмцээн, уралдаан явуулж, орон нутгийн хөгжлийн сангийн талаар иргэдээс санал асуулга авч, иргэний бүртгэл, өрхийн эмнэлэг зэрэг төрийн 30 гаруй байгууллага иргэдэд үйлчилгээгээ хүргэжээ. Мөн орон нутгийн 50 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдаж 16,0 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. 

Г.Сүхээ

Related news
Comments