“Мэнд цэцэн” эрүүл мэндийн төв нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-18 14:22:10
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн “Мэнд цэцэн” төв ашиглалтад орлоо. Уг төвөөр Оюут, Уурхайчин, Согоот багийн иргэд үйлчлүүлнэ.

Эл эмнэлгийн барилгыг орон нутгийн төсвийн 914 сая төгрөгөөр”Алдар өргөө” ХХК барьжээ. Хоёр давхар бүхий уг төв сургалтын болон чийрэгжүүлэлтийн танхим, анхан шатны тусламж үзүүлэх тусгай өрөө, автомашины гараж, зоорийн хэсэгтэй юм. Нийт 24 хүн ажиллана. Цаашид нарийн мэргэжлийн буюу шүд, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, сэтгэл заслын кабинет байгуулах гэнэ. Мөн цаг товлох үйлчилгээ нэвтрүүлж хэрэгжүүлэх ажээ. “Мэнд цэцэн” төв нь дээрх гурван багийн 4469 өрхийн 16 мянга 709 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Related news