Гэр хорооллын худаг 24 цагийн турш ажилладаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 14:06:51
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт энэ жил 56 худгийг ухаалаг системд холбоно. Үүнд орон нутгаас 400 сая төгрөг төсөвлөжээ. Мөн алслагдсан таван багт худаг шинээр барина.

Өнгөрсөн онд Шанд багийн хоёр худгийг ухаалаг системд холбож иргэд картаар усаа авах болсон. Улмаар ус түгээх худаг 24 цагаар ажиллаж иргэд хэдийд ч усаа авах боломжтой болсон.  Өмнө нь худгууд 09-18 цаг хүртэл ажиллахдаа өдрийн 13-14 цагт түр хаадаг байсан нь иргэдийг бухимдуулдаг байв. Учир нь гэр хорооллоос ажилдаа явдаг иргэд өдөр цайнхаа цагаар усаа авах гэтэл худаг нь хаалттай байдаг байжээ. Энэ асуудлыг шийдэж өнгөрсөн онд туршилтаар хоёр худгийг ухаалаг системд холбож өрх бүр ус авах картаа мөнгөөр цэнэглэж түүгээрээ хэдий ч үйлчүүлж болох боломжтой болсон нь олон давуу талтай хэмээн “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн инженер Б.Баатархүү хэллээ.

Шанд багийн хоёр худгийг орон нутгийн 40 сая төгрөгөөр ухаалаг системд холбожээ.

                                                                                                                         Б.Оюун-Эрдэнэ

 

 

Related news