Дорнодын Баяндун сум түймэртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 15:30:58

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Орос пионерийн лагер”-ын ар хэсэгт өндөр хүчдлийн шугамнаас өчигдөр гал гарчээ.

Гал газар авч түймэр болон Яргай багийн нутаг Цагаан чулуут гэх газар хүрээд байна. Түймрийг унтраахаар нутгийн малчид, зэргэлдээ сумдын иргэд 16 машин, 146 хүн, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагчид ажиллаж байна. Одоогоор галыг хараахан унтрааж амжаагүй байна.

Б.Туяа

Related news