Цахилгаан хангамж сайжруулах төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-01-21 17:30:31

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд Дэлхийн банкны Эрчим хүчний төсөл-II төслийн хүрээнд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цахилгаан хангамж сайжруулах ажил хэрэгжиж байна.

Тодруулбал 6 кВ 12 км ЦДАШ, 0.4 кВ 8.4 км ЦДАШ, 2.4 км 6 кВ ЦД кабель шугам, 250 кВА чадалтай трансформаторын хоёр ком агаарын дэд өртөө, айл өрх албан байгууллагуудын тоолуурыг ухаалаг тоолуураар солих ажлыг хийхээр төлөвлөжээ.

Эдүгээ 6 кВ 12 км ЦДАШ, 0.4 кВ 8.4 км ЦДАШ, шинээр шинэ суурьшлын бүсэд 0.4 кВ 1.2 км ЦДАШ татах ажил хийсэн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Related news