Улс төрийн намууд Сонгуулийн хороондоо бүртгүүлж, хөтөлбөрөө гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-30 22:11:43

Орон нутгийн сонгуульд оролцох намууд хуульд заасан хугацаандаа багтаж Сонгуулийн хороонд бүртгүүлж, мөрийн хөтөлбөрөө гардууллаа.

Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо Аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор өчигдөр Аймгийн сонгуулийн хороондоо морин цагийг сонгон хамгийн түрүүнд бүртгүүллээ.

Харин  Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хороо Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороонд 2016 оны Орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлэн Орон нутгийн сонгуульд дэвшүүлж буй "Мөрийн хөтөлбөр”-өө Намын дарга Б.Баярхүү, дэд дарга Л.Амарсайхан, Н.Гэрэлт-од, Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхтөр, Аймгийн засаг даргын орлогч Н.Батдорж, Сүхбаатар сумын засаг дарга, намын дарга М.Үүрийнтуяа, орлогч Б.Орхон нарын хамтаар гардуулан өглөө.

Эдгээр хоёр намын араас аймгийн МАХН, МҮАН тус тус бүртгүүлж, мөрийн хөтөлбөрөө гардуулан өглөө.

            Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news