СЭЛЭНГЭ: Буриад улсын Ерөнхийлөгчид хүсэлт тавьсны дагуу нэмж 30 хүүхдийг Хиагтын районд сургана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 27
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнгөрсөн хавар
ОХУ-ын БНБУ-ын нийслэл Улан-Үдэ хотноо ажлын айлчлал хийх үеэрээ Буриад улсын Ерөнхийлөгчид хүсэлт тавьсны дагуу 2024-2025 оны хичээлийн жилд нэмж 30
хүүхдийг Хиагтын районд сургахаар болжээ.
ОХУ-ын БНБУ-ын /Бүгд найрамдах
Буриад улс/ Хиагтын районы боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын төлөөлөгчид
Сэлэнгэ аймгийн Боловсролын газарт зочиллоо.
Улмаар аймгийн даргын хүсэлтийн
дагуу БНБУ-ын Хиагтын районы 2 дугаар сургуульд шинээр сурагчид элсэн суралцах болсонтой
холбогдуулан хоёр аймгийн боловсролын салбарын удирдлагууд харилцан санал
солилцлоо.
Сэлэнгэ аймаг болон ОХУ-ын БНБУ-ын
Хиагтын районы хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024, 2024-2025 оны хичээлийн
жилд Хиагтын районы ЕБ-ийн 4 дүгээр сургуульд тус аймгаас 29 хүүхэд суралцаж
байгаа юм.