Сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн сонгуулийн хороо байгуулагдаж, ажлаа төлөвлөж эхлээд байгааг орон нутгийн сэтгүүлчдэд албан ёсоор мэдээллээ. Сумдын сонгуулийн хорооны бүрэн эрхийг баталж, нэг сум 7 хүний бүрэлдхүүнтэй харин аймгийн Төвийн Жаргалант сумын хороо 9 хүний бүрэлдхүүнтэй байгуулжээ.
Аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Бөхболд “Сонгуулийн хорооны талаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас баг тус бүр нэг тойрог, сум тус бүр нэг тойрогтой байх, Аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчдийн тоог 41 байхаар, тухайн тойрогт ногдох мандатын тоог Булган сум 3, Үенч сум 2 бусад сум тус бүр нэг мандаттай байхаар баталсан “ гэж мэдээллээ.
Аймгийн Сонгуулийн хороо бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж, Сонгуулийн хуулийн хэрэгжилттэй холбоотой Улсын бүртгэл, Цагдаа, Шүүх, Ховд их сургууль зэрэг байгууллагуудын дарга, захирлуудтай уулзаж сонгогчид санал өгөх боломж, нөхцлийн талаар уулзалт хийжээ.
Мөн орон нутгийн сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаатай холбоотой хэвлэл мэдээллийн эрх үүрэг хариуцлагын талаар хуулиа судалж хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө.
Энэ удаагийн Сонгуулийн тухай хууль хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд өмнөх жилүүдийн адил огт явагдахгүй, нийтлэл нэвтрүүлгийн цаг минут, хэвлэмэл сонин,сэтгүүлийн тоо хэмжээг нарийн заасан учир хэрвээ хуулиа зөрчвөл сонгуулийн хороо асуудал шийдэхгүй, шууд цагдаа, шүүхийн байгууллага шалгаж, хариуцлагын асуудал яригдана гэдгийг сэтгүүлчдэд тайлбарлалаа.
А.Бямбасүрэн