“Аварга тогооч шалгаруулах” тэмцээнд оюутны баг анх удаа оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-03 09:14:11
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Аварга тогооч шалгаруулах” тэмцээнээс багийн дүнгээр “Москва петушка” ресторан түрүүллээ.

Ес дэх жилдээ болж буй уг тэмцээнд энэ удаа 70 гаруй тогооч оролцжээ. Нийт таван төрөлд өрсөлдсөн байна. Тухайлбал, нарийн боов, зоогийн газар, сургууль, цэцэрлэг,эмнэлэг, сувиллын хоолоор өрсөлджээ. Үүнээс гадна энэ жилээс эхэлж оюутны баг нэмэгдэж байгаа гэнэ. Ингэснээр Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн Хоол үйлдвэрлэлийн ангийн оюутнууд багш нартаа сурсан мэдсэнээ танилцуулах боломж бүрдэж байгаа ажээ. Нийт 11 оюутан эл тэмцээнд оролцжээ. 

Сүүлийн үед монголчууд хоолны талаарх мэдлэг нь дээшилсэн тул тогооч нарын ур чадварыг сайжруулах шаардлага гарсан гэж  Монгол Улсын мастер тогооч, зөвлөх инженер Ж.Цагаанцоож хэллээ. Иймд “Монголын мастер тогоочдын холбоо”-той хамтран энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулсан аж.  Уг холбоонд Орхон аймгаас 330 гаруй тогооч бүртгэлтэй байдгаас 115 нь идэвхтэй ажилладаг байна.

Дашрамд дурдахад, Орхон аймгийн гурван тогооч Олон улсын уралдаанаас тэргүүн байр эзэлж байсан юм.

                                                                                                                         Б.Оюун-Эрдэнэ

Related news