“Алтай” чуулгын багш нарыг ОХУ-д бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 14:51:37

Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулга энэ онд үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрсөн жилээс шинэ байрандаа орсноор тохилог тухтай орчинд ажиллах боломж бүрдсэн байна.

Өнөөдөр тус чуулгын эргэдэг тайз, өргөгддөг яам, хөшиг, тайзны байгууламжийг  хүлээн авснаар чуулгын барилга бүрэн ашиглалтанд орж байгаа ажээ. БСШУ-ны захиалгаар 860 сая төгрөгний өртөгөөр дээрх ажлыг гүйцэтгэсэн байна. Үүний зэрэгцээ аймгийн Засаг даргын тэтгэлэгээр “Алтай” чуулгын найруулагч, уран сайхны удирдагч, бүжгийн багш, найрал дууны багш, хөгжмийн багш нарыг ОХУ-ын Томскийн Их сургуульд хөнгөлөлттэй тэтгэлгээр сургаж бэлтгэхээр болж гэрээ байгуулсан байна. Нэг оюутны сургалтын болон байрны зардал 1.8 сая төгрөг байх гэнэ. 

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

Related news