Нийслэл дэх нийтийн эзэмшлийн газруудыг чөлөөлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-23 13:19:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 10 дугаар байрны урд талд нийтийн эзэмшил газар дээр баригдсан блокон хашаа, тоосгон гараашийг /2020.04.23/ буулгаж байна.


Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газрын ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн газруудыг чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын А/513 дугаар захирамж гарсан.


Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөрчлийг арилгахаар заагдсан нийтийн эзэмшлийн байршлуудад газар чөлөөлөх ажлыг ийнхүү эхлүүллээ.



Related news