MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Монголын энхийг сахиулагчид буудуулсан иргэнд анхан шатны тусламж үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-08 12:22:57

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөд Суданд үргэлжилж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид НҮБ-ын мандатад заасан үүргээ чадварлагаар биелүүлжээ. 


Тодруулбал, Жамжанг суурингийн Ажоунг Тонк дүрвэгсдийн хуарангийн оршин суугч Мухаммэд Мажар гэх 39 настай иргэн баруун хөлийн шилбэндээ буудуулснаас хойш нэг жил өнгөрсөн ч өнөөг хүртэл эмнэлгийн тусламж авч чадаагүй аж. Тиймээс хөл нь өнөөдрийг хүртэл эдгэрээгүй талаар захидал бичиж, тус бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй “Зэв” баазаас тусламж хүссэн байна.


Улмаар уг баазад үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчид түүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж НҮБ-ийн дүрвэгсэдийн асуудал хариуцсан байгууллага (UNHCR)-ын удирдлага, ажилтнуудад хүлээлгэн өгчээ. 








Related news