Иргэдийн гаргасан саналыг хуулийн төсөлд тусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-05 00:41:56

Иргэнээс төрийн үйл хэрэгт шууд оролцох улс төрийн эрхийг хэрэгжүүлэх арга, хэрэгслийг баталгаажуулах зорилго бүхий “Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс Дархан-Уул аймгийн иргэдэд маэдээлэл хийж танилцуулав.

Швейцарын Хөгжлийн агентлагтай хамтарч Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Засаглал” хөтөлбөрийн хүрээнд уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан байна. 2009 оноос эхлэж “Төсвийн тухай хууль”, “Шилэн дансны тухай хууль”, “Захиргааны ерөнхий хууль” зэрэг иргэдийн оролцоог хангах чиглэлийн хуулиуд манай улсад хэрэгжиж эхэлсэн. Гэсэн ч иргэдийн дунд явуулсан судалгаагаар “Иргэдийн улс төрийн эрхийг баталгаажуулах бие даасан цогц хууль” хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр дээрх хуулийг боловсруулсан гэж ЕТГ-ын Зохион байгуулалтын албаны зөвлөх Г.Баттогтох хийсэн мэдээлэлдээ онцлов. Тус хуулийг Хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа тул уг чуулганаас өмнө холбогдох ажлын хэсэг 21 аймгийн иргэдэд хуулийн төслийг танилцуулж саналыг нь нэгтгэж тусгах юм байна.

                                             Б.Норовсамбуу

Related news