Бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-05-05 10:33:02

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар нийт 60,0 мян.га бэлчээрт хортон мэрэгчтэй энгийн механик аргаар тэмцэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

ХХААХҮЯ-наас хуваарилсан бэлчээр буюу Сүмбэр суманд 40.0 мян.га, Баянтал, Шивээговь суманд тус бүр 10.0 мян.га бэлчээрийг хамруулж хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулахаар сумдтай гэрээ байгуулан, бэлтгэл ажлыг хийж буй.

Дээрх  60.0 мян.га бэлчээрт тэмцэх ажлын санхүүжилтийн эрхийг нээлгэх хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлээд байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Related news