Ү.Үүрийнтуяа рапид төрөлд тивийн АШТ-ий мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-05 15:06:01

Шатрын 20 хүртэлх насны ангилал буюу залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад үргэлжилж байгаа бөгөөд Ү.Үүрийнтуяа рапид төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Энэ сарын 2-нд эхэлсэн тус тэмцээнд нийт 13 орны 110 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас эх орноо төлөөлөн 4 тамирчин оролцож байгаагаас Ү.Үүрийнтуяа нь “Хан-Алтай” клубийн шатарчин юм. Өнөөдөр тус тэмцээний стандарт тоглолт эхлэх бөгөөд Ази тивийн залуучуудын АШТ-ий бусад төрлийн аваргуудыг энэ сарын 12-ныг хүртэл шалгаруулж өндөрлөнө.

Д.Өлзий

Related news