17 ажлын байранд 259 иргэн өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:31:45

Хөвсгөл аймагт Төрийн албаны салбар зөвлөлөөс нээлттэй зарлагдсан 17 ажлын байранд 259 иргэн материалаа бүрдүүлэн өгч шалгалтанд оролцож байна.

Шалгалтыг онлайнаар авч байгаа бөгөөд шалгалтын явцыг камерын тусламжтайгаар төрийн албаны төв зөвлөл хянаж байгаа учраас шалгалт элдэв будлиангүй шударга явагдах боломжтойг зохион байгуулагчид хэлж байв. Энэ удаа 10 дэс түшмэл, 7 туслах түшмэл  нийт 17 ажлын байр зарлагдсан бөгөөд шалгалтанд оролцогчид монгол хэл, архив, албан хэрэг хөтлөлт, компьютерийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтууд цахимаар өгч эхний шалгалтанд тэнцсэн тохиолдолд дараагийн шатны шалгалтанд орох боломж бүрдэх ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news