Ажилгүй иргэдээ нийтийг хамарсан ажилд татан оролцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГ-аас сумынхаа ажилгүй иргэдэд ажил олгох үүднээс нэгэн ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.
Энэ нь хавар цаг ирж буйтай холбогдуулан сумынхаа өнгө үзэмжийг сайжруулах, хоггүй цэвэр орчин бүрдүүлэх ажилд тэднийг дайчилсан байна. Ингэхийн тулд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дэмжлэгийг авчээ. Ингээд сумандаа “Сэргээн босгоё” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр нийтийг хамарсан ажилд сумынхаа ажилгүй иргэдийг татан оролцуулсан байна. Уг ажилд сумын 20-иод залуус оролцож, ажлын 6 өдрөөр ажиллажээ.
Төслийн хүрээнд сумын төв замын 747 метр хашаа хайс янзлах, хогийн цэгийн орчмын 10 га газрын хог түүх, төвийн орчмын голын 8 км эргийн дагуу газрыг цэвэрлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Ч.Отгонцэцэг