“Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө”-нд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-09 00:38:06

ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Доржиев, дэд консул С.Н.Чужаев, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг даргын орлогч Н.Батдорж нар аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойг тохиолдуулж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орших “Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн үеэр ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Ц.Доржиев:-“Эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ хайрлахгүй тэмцсэн баатарлаг хөвгүүд, охидынхоо гэгээн дурсгалыг эх орон ард түмэн, хойч үеийнхэн чинь үеийн үед санаж, дурсаж, мөнхжүүлэх болно. Олон жилийн түүхтэй Монгол, Оросын ард түмний найрамдал хамтын ажиллагаа ахан дүүсийн барилдлагаар бэхжиж ирсэн юм. Зөвлөлтийн дайчдын ялалтыг хүндэтгэж босгосон Алтанбулаг суман дахь энэхүү хөшөөг арчилж, хамгаалж буй Сэлэнгэ аймгийн болон Алтанбулаг сумын удирдлагад талархаж буйгаа илэрхийлье, ялалтын баярыг Монголын ард түмэн жил бүр ёслол төгөлдөр, сайхан тэмдэглэдэгт баярлаж явдаг юм” гэлээ.

                                                                                                                         Б.Норовсамбуу

Related news