Байгаль орчны хууль зөрчсөн үйлдлийг шуурхай мэдээлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-06-03 13:06:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газар /НБОГ/-аас гаргасан “Зуслан” аппликэйшнийг иргэн та гар утсандаа суулгаж хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг илгээх боломжтой болжээ.


Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид  “Зуслан” эсвэл “zuslan” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгах юм байна. “Санал гомдол” цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг илгээж болох юм. Таны мэдээллийг НБОГ-ыын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх аж.


Мэдээлэл илгээхдээ холбоо барих утас, и-мэйл хаягаа оруулахыг тус газраас зөвлөж байгаа бөгөөд видео бичлэг болон илүү олон зураг илгээх бол аппликэйшний зүүн дээд буланд байх нийгмийн сүлжээний хаягуудаар холбогдох боломжтой юм. Мөн “Зуслан” аппликэйшни “Мэдээ, мэдээлэл” цэсээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл,  дэд цэсүүдээс байгаль орчны талаарх зөвлөмж өгөх юм байна.

Related news