Төрийн албан хаагчдыг чадавхжуулах ээлжит сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 13:04:01

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа “Төрийн захиргааны шинэчлэл Сэлэнгэ аймагт” сэдвээр илтгэл, мэдээлэл хийлээ.

Тэрээр энэхүү мэдээллээ “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд “Орон нутгийн төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлт, боломж ба сорилтууд” сэдвээр энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үеэр хийжээ. Энэхүү сургалт хэлэлцүүлэг нь төрийн албан хаагчдыг чадавхжуулахад зориулагдсан Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцсэн байна.

Уг төсөл нь  Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймагт хэрэгжиж байгаа юм. Уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон Тамгын газрын төрийн албан хаагчдын төлөөлөл амжилттай оролцоод ирлээ. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news