Шилдэг татвар төлөгчид шагналаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:12:14

Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээг өчигдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

Гааль, Татварын Ерєнхий газрын дээд шагнал "Шилдэг татвар төлөгч" шагналаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Л.Чинбат захиралтай “Гацуурт хүнс” ХХК, Цагааннуур сумын Б.Баярхүү захиралтай “Товхонхан” ХХК, Сайхан сумын Т.Энхбат захиралтай “Хойд сэртэн” ХХК-иуд шагнагдлаа. Шагнал гардуулах ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дарга Ш.Отгонбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа, Гаалийн газрын зөрчлийн албаны дарга Б.Батсэнгээ нар оролцлоо. Энэхүү өдрийг угтан зохион байгуулсан "Татвар төлөгч таньд баярлалаа" сэдэвт гар зургийн уралдаанд Сүхбаатар сумын 12 жилийн 5-р сургуулийн 11а ангийн сурагч Х.Тэмүүжин, зохион бичлэгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ чин ван Намсрайн нэрэмжит сургуулийн 12б ангийн сурагч Б.Мөнхзул нар шагнал хүртжээ.

Уг арга хэмжээний хүрээнд шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаруулан алдаршуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүд явагдлаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news