798 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-02 21:42:49

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 798 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж байна. Тодруулбал, энэ хавар Дорнод аймгийн ерөнхий боловсролын 18 сургуулийг 775 сурагч төгсөж байгаагаас 676 нь, мөн өнгөрсөн жилийн 122 сурагч ЭЕШ өгч байгаа гэж БСУГ-аас мэдээллээ.

Шалгалтыг нэг, тавдугаар сургууль дээр зохион байгуулж байгаа юм. Сурагчдыг гурван нэвтрэх хэсгээр оруулж, 1.5-2 метрийн зайг баримтлан, халуун хэмжиж, гар ариутган, амны хаалт, бээлийгээр хангах зэргээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явуулж байна.

Хэдий халдварт өвчний үе таарч байгаа ч төгсөх ангийн сурагчдад цахимаар давтлага өгөх зэргээр бэлтгэлийг сайтар хангахад БСУГ анхаарч ажиллажээ. Тус аймгийн хувьд өнгөрсөн жилүүдэд ЭЕШ-ын оноогоор улсад тэргүүлсэн амжилтаа бататгах зорилго өвөрлөж байна.    

Related news