Нутагтаа сайхан амьдрахыг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймаг 2015 оны ажлын үзүүлэлтээрээ шилдэг 5 аймгийн нэгээр шалгарч шагналаа хүлээж аваад байна. Аймгийн төрийн байгууллагуудын дарга, албан хаагчид Иргэний танхимд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай уулзалт хийхэд манай аймаг энэ шагналыг 2015 оны ажлын үзүүлэлтээрээ авлаа.
Хамгийн гол үзүүлэлт ундны усны асуудлыг шийдсэн явдал, 50 жил цэцэрлэггүй байсан 3 сумд 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг орон нутгийн нөөц бололцоогоор барьж ашиглалтанд оруулсан, Засагт ханы хот айл гэр зусланг бүх сумдад ажиллуулсан, мөн улсаас мөнгө авалгүй их хэмжээний бүтээн байгуулалт, зам талбайг буй болгосон, “Алим, усан үзэм, жимс жимсгэнэ” хөтөлбөр, “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөр зэрэг үр нөлөөтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж ажилласан зэрэг олон зүйлээр шилдэгт шалгарсан талаар мэдээлэл өгч Засгийн газрын "Соёрхол"-ыг уншиж танилцуулсан байна.
Энэ шагнал нь дан ганц ЗДТГ-ын бус аймгийн бүхий л албан хаагчдын хүч хөдөлмөр шингэсэн шагнал юм шүү. Бид нэгдэж хөдөлмөрлөж чадвал юуг ч хийж чадна гэдгийг харууллаа. Цаашид улам их амжилт гаргахын төлөө хамтдаа хичээцгээе хамгийн гол нь нутагтаа сайхан амьдарцгаая хэмээн онцлон хэллээ.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол