Б.Анура: Аялагчдад зориулан стандартын шаардлага хангасан отоглох цэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-12 10:24:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Экологийн цагдаагийн алба” болон “JICA” олон улсын байгууллагатай хамтран энэ сарын 9-өөс 8 сарын 28-нд дотоодын аялагчдад чиглэсэн “Ирлээ Явлаа Цэвэр” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагруу чиглэсэн зам дагуу “Unitel Group”-тэй хамтран аяллын дүрмийг олон нийтэд түгээж мөн байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн уут, халаасны уут тараажээ 

 Энэ талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Ануратай ярилцлаа.

- Дотоодын аялагчдын тоо давхардсан тоогоор 2 саяд хүрээд байна. Экологийн Цагдаагийн албанаас дотоодын аялагчдад чиглэсэн ямар нөлөөллийн ажлыг хийж байна вэ?

-Аяны хүрээнд иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контентуудыг  бэлтгэж,  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнүүдээр түгээх, Улаанбаатар хотоос гарах болон аймаг руу орох постуудад “Аяллын дүрэм”-ыг түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлэх, иргэд олон нийтийн байгаль хамгаалах оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг системтэйгээр зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэхийг зорьж байна.


- “Аялалын дүрэм” гэж юу вэ. Мөн наадамчин олондоо зориулж ямар арга хэмжээ зохион явуулсан бэ?

-Улаанбаатар хотоос хөдөө орон нутагруу чиглэсэн зам дагуу “Unitel Group- тэй хамтран аяллын дүрмийг олон нийтэд түгээж мөн байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн уут, халаасны уутыг  тараалаа.  Олон улсын хэмжээнд аяллын бүс нутгуудад тусгайлсан аяллын дүрмийг боловсруулан чанд мөрдөхийг шаарддаг. Энэ жишгээр манай улсын дотоодын аялагчид байгальд ээлтэй аяллын дүрмийг биелүүлэх мөрдөх нэн тэргүүний шаардлага бий. Ихэвчлэн ил задгай хогоо байгальд хаясан, гол ус бохирдуулсан, ил галын улмаас ой хээрийн түймэр дэгдээсэн зэрэг зөрчил гардаг. Иймээс Экологийн цагдаагийн албанаас доорх 10 аяллын “Алтан дүрэм” зөвлөмж  гаргаад байна.


-Дотоодын аялагчид ямар зөрчил гаргаж байна вэ?

-Дотоод аялагчдын тоо 2016, 2017 онд давхардсан тоогоор хоёр саяд хүрчээ. Тухайлбал, 2017 онд гаргасан тоон мэдээллээр Хамрын хийдэд 54 мянга, Эрдэнэзуу хийдэд 40 мянга, Хустайн байгалийн цогцолбор газарт 20 мянга, Орхоны хөндийн Улаан цутгаланд 15 мянган дотоодын жуулчин аялжээ. Мөн Хөвсгөл нуурыг зорих аялагчдын тоо зөвхөн наадмаар гэхэд л 45 мянгад хүрдэг аж. Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2017 онд л гэхэд тус бүр 500 мянга гаруй иргэн зочилжээ. Судалгаагаар нэг иргэн өдөрт дунджаар бараг нэг килограмм буюу 270-900 грамм хог хаядаг байна. Хэрэв байгальд зөв, соёлтой аялахгүй бол аялагч бүрийн тоогоор өдөрт энэ хэмжээний хог байгалийг хорлоно гэсэн үг.


Энэ бол дотоодын аялалын хамгийн том сөрөг тал нь. Энэ жил дотоодын жуулчдын урсгал идэвхжих хандлагатай байгаа тул энэ жил 20 орчим стандартын шаардлага хангасан отоглох цэг байгуулахаар ажиллаж байна. Эдгээр отоглох цэгүүд нь машин болон майхны зогсоолтой, ил гал түлдэг цэгтэй, ариун цэврийн газартай байх юм. Иргэд дуртай газраа хорхог боодог хийж гал түймэр тавих нь түгээмэл. Дээр нь иргэдийн урсгал гол нууруудыг чиглэдэг тул дагаад хог хаягдал бохирдлын асуудал хөндөгддөг. Тиймээс иргэдийн аялдаг гол чиглэлүүдэд отоглох цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна. Тиймээс хэрэглэсэн хогоо байгальд үлдээгээд явдаггүй соёлд суралцахаас гадна нэг удаагийн аяга, таваг хэрэглэхээс татгалзах зэргээр аль болох хог бага “үйлдвэрлэх” ухаанд суралцах шаардлагатай байна. Өдөр тутамдаа ахуйн хог хаягдлаа багасгаж, эх үүсвэр дээр нь бууруулж байж бид хог хаягдлыг багасгаж, байгальд хөнөөл учруулалгүйгээр аялж, зугаалж чадна.


Related news