Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Алтай хотын төв талбайд “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээ болж энэ үер улс, аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагууд, хувь хүмүүст шагналыг нь гардууллаа.
Монгол Улсын найдвартай шилдэг татвар төлөгчөөр “Мандал-Алтай” ХХК шалгарч гааль татварын албаны дээд шагнал улсын цом, цэнхэр дэвтэр хүртлээ. Аймгийн шилдэг татвар төлөгчөөр Тайшир сумын “Зост өндөр” ХХК, эмнэлэг үйлчилгээ барилгын “Мөрөн-Алтай” ХХК, барилгын “Өргөө засал” ХХК, Есөнбулаг сумын шилдэг татвар төлөгчөөр барилгын “Харшийн цуурай” ХХК, эм хангамжийн “Алтай тан” ХХК, барилгын “Шатат” ХХК-иуд шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал авлаа.
Шилдэг татвар төлөгч иргэдээр хувиараа бизнес эрхлэгч С.Атарцэцэг, Б.Ганбалжир, М.Сүхбаатар, Б.Сэнгэсамба, Б.Алтантуяа нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа. Мөн БТСГазрын зааланд татварын байгууллага, татвар төлөгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж буй шилдэг татвар төллөгч байгууллагуудын нэрэмжит спортын тэмцээнүүд эхэллээ.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол