Хэнтийн нутгаар хүчтэй бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас цаг агаарын аюултай үзэгдлээс
сэрэмжлүүлж байна.
Малчид, иргэдийн
анхааралд: Өнөө шөнө Хэнтийн нутгаар их бороо орно. Өнөө маргаашдаа нутгийн
зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины
аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.
7 дугаар сарын
27-ноос 7 дугаар сарын 31-нийг хүртэл:
27-нд төв болон зүүн,
говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын
нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи ихэнх хугацаанд
секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр
шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс
нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17
градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.