Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-18 12:11:41

Өнгөрөгч  долоо хоногт Замын-Үүдийн шүүхээс Дорноговь аймгийн Өргөн суманд  Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг банк иргэдийн хооронд зохион байгуулжээ.

Тус суманд үйл ажиллагаа явуулж байсан  “Монгол росцветмет” нэгдлийн уулын үйлдвэр 2014 онд үйл ажиллагаагаа зогсоосноор тэнд ажиллаж байсан олон иргэн ажилгүй болсон байдаг аж.

Тухайн үед тус сумын 200 гаруй иргэн уулын үйлдвэрт ажиллаж амьдралаа залгуулж байсан бөгөөд тэдний ихэнх нь үл хөдлөх хөрөнгө, орон байраа барьцаанд тавьж  банкнаас зээл авснаар  хугацаа хэтэрсэн зээл ихэссэн байна.

Шүүхээс эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үзүүлснээр олон иргэн асуудлаа шийдүүлэв.

Х.Эрдэнэбулган

Related news