“Алим, усан үзэм, жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 10:10:59

Говь-Алтай аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөн, сургалт өнгөрөгч долоо хоногт болж өнгөрлөө.

Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Каритас Монгол төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулсан энэхүү зөвлөлгөөнд 97 тариаланч оролцож аймгийн газар тариалангийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, “Алим, усан үзэм, жимс жимсгэнэ” хөтөлбөр, дулааны цаг агаарын ерөнхий төлөв, ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээг сайжруулах хоршоодыг дэмжих төслөөс хэрэгжүүлж буй ажил зэрэг олон асуудлыг хэлэлцэн санал бодлоо солилцож иргэд тариаланчдад хандсан зөвлөмжийг баталсан байна.

Зөвлөлгөөний дараа “Замын Төгрөг” сургалтын төвийн багш А.Наранцэцэг торниун алим, бэсрэг алимны суулгац бэлтгэх, тариалах арга, чавга, үхрийн нүд, чацаргана болон бусад жимс тариалах технологи, агротехник гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Энэ үеэр зарим ургамлын суулгац, тариалах үрийн худалдаа хийгдсэн байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news