912 нэр дэвшигч өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР 
                                                                    Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооноос 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ удаагийн аймгийн ИТХ-д МАН, АН-ын 82 нэр дэвшигч, Баянхонгор сумын ИТХ-д 62 нэр дэвшигч, аймгийн хэмжээнд нийтдээ хоёр намын 912 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ.
Ийнхүү нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байна.
Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-нд улс орон даяар нэгэн зэрэг болно. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    