Чингүнжавын талбай орчмыг 60 сая төгрөгөөр тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:58:57

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас Мөрөн хот үүсэн байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг 55 бүтээлч ажлаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Хотгойдын баатар Чингүнжавын талбай орчмыг 60 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулах гэнэ. Гадна дотны иргэдийн хамгийн их ирдэг Мөрөн сумын төв талбайд байрлах Чингүнжавын хөшөөний дэргэд суух сандал, автомашины зогсоол, гэрэлтүүлэг зэргийг хийх ажээ. Мөн түүхт ойгоо угтан төвийн байрнуудын гадна орчин, Дэлгэрмөрөн голын эргийн тохижилт зэргийг орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр шийдвэрлэж Ногоон Мөрөн, Гэрэлтэй Мөрөн хөтөлбөрүүдийг ажил хайж буй иргэдийг ажлын байраар ханган хэрэгжүүлж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news