“Facebook” Европт болзооны үйлчилгээгээ нэвтрүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-22 12:20:53

ВАШИНГТОН. /VOA/. Facebook” компани зохицуулалттай холбоотой асуудлын улмаас хойшлуулаад байсан болзох үйлчилгээгээ Европын 32 оронд нэвтрүүлж байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.


Ирландын Мэдээлэл хамгааллын асуудал хариуцсан газрын дэвшүүлсэн хүсэлттэй холбоотойгоор “Facebook” болзох үйлчилгээгээ Европт нэвтрүүлэх хугацаагаа энэ оны хоёрдугаар сард хойшлуулсан юм.


Мэдээлэл хамгааллын асуудал хариуцсан газрын мэдээлснээр, “Facebook Dating” үйлчилгээг хоёрдугаар сарын 13-наас нэвтрүүлнэ гэж хоёрдугаар сарын 3-нд мэдэгдсэн бөгөөд тэд ийнхүү тулгаж мэдээлсэнд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.


“Мөн “Facebook” хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой үнэлгээ болон компанид шийдвэр гаргасан үйл явцын талаарх баримт бичгийг өгөөгүй” гэж Мэдээлэл хамгааллын асуудал хариуцсан газар мэдээлсэн байна.


Facebook” хавсралтад байрлах “Facebook Dating” үйлчилгээг АНУ-д өнгөрсөн оны есдүгээр сард нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар өөр 20 орны хэрэглэгчид ашиглах боломжтой болоод байгаа юм.


Facebook Dating” үйлчилгээний менежер Кейт Орсетийн лхагва гарагт мэдээлснээр, хэрэглэгчид болзох хаяг нээх эсэхээ өөрсдөө сонгох бөгөөд тухайн хаягаа өөрийн “Facebook” хаягаа хаахгүйгээр устгах боломжтой ажээ.


“Болзох хаягийг нээх үед хэрэглэгчийн нэр, насыг “Facebook” хаягаас нь шууд хуулж авах бөгөөд тэдгээрийг өөрчлөх боломжгүй. Мөн хэрэглэгчдийн овог харагдахгүй бөгөөд өөрийн бусад хувийн мэдээллээ харуулах эсэхээ сонгох боломжтой” гэж тэрбээр мэдээлжээ. 

Related news