БНХАУ дэлхийн анхны 6G хиймэл дагуулыг тойрог замд илгээв

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-11-09 14:03:02

БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ зургаа дахь үеийн сүлжээний туршилтын технологи хэр сайн ажиллаж байгааг харуулах ёстой дэлхийн анхны 6G хиймэл дагуулыг тойрог замд илгээжээ.


Шаньси мужийн Тайюань хотын сансрын буудлаас ням гарагт хөөргөсөн туршилтын уг хиймэл дагуул бусад 12 аппаратын хамт тойрог замд амжилттай орсон байна.


6G туршилтын аппаратыг “Chengdu Guoxing Aerospace Science and Technology” компани  Хятадын Электрон шинжлэх ухаан, технологийн их сургууль болон “Beijing MinoSpace Technology” компанитай хамтран бүтээжээ.


Дээрх төслийн гол зорилго нь өндөр давтамжийн терахертийн долгионыг ашиглан өгөгдөл дамжуулах хурдыг 5G сүлжээний боломжит хурдаас хэд дахин илүү хурдтай болгох юм.


Related news