Аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-18 16:09:40

Дорнод /МОНЦАМЭ/. ААНБ-уудаас аймгийн Онцгой комисст тусламж дэмжлэг үзүүлж эхэллээ. Өнөөдөр "Total Distribution" ХХК-ийн хамт олон 584.400 төгрөгийн үнэ бүхий 960 ш ундаа, усыг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өгчээ.

Тус компани хүмүүнлэгийн тусламжийг хоёр дахь удаагаа үзүүлж байна. Мөн "Дорнод ган хийц" ХХК-ийн хамт олон таван хос иж бүрэн өвлийн дулаан хувцас, 800 ш нэг удаагийн амны хаалт, 10 ш нэг удаагийн хамгаалалтын хувцас, 80 хос ажлын бээлий, нэг сая төгрөгийг гардуулан өгчээ. Тусламжийг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат болон гишүүд хүлээн авч, “Энэхүү иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хүмүүнлэгийн тусламжийг бид халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчиддаа зарцуулах болно. Та бүхний тусламж орон нутагтаа оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон хэлье” гэсэн юм.

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын алба хаагчид цаг наргүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Related news