13 иргэний маршрутыг тогтоож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-19 12:56:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж 13 иргэний маршрутыг тогтоох ажил үргэлжилж байна, удахгүй олон нийтэд зарлана гэлээ.

Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт Өртөө буюу Вокзалд ажиллаж амьдардаг хүмүүс. Тэдний биеийн байдал хэвийн байна. Эдгээрийн 4 нь 6-12 нас, 9 нь 29-62 насныхан байна. Тэднийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна. Батлагдсан тохиолдлуудын дунд худалдаа, үйлчилгээний газруудаар явсан хүн цөөнгүй байна. Мөн 11-р сарын 7-нд Өргөө кино театраар үйлчлүүлсэн хүн байгаа тул тухайн өдөр тус театраар үйлчлүүлсэн хүмүүс Онцгой комиссын 70359099 дугаарт хандаж, шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.  

Мөн ЭМЯ-наас 15 мянган ширхэг оношлуур нэмж авч шинжилгээ авах цэгийг 13-аар нэмлээ. Хүнс хангалтад 198 автомашин явж байна. Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл хот руу чөлөөтэй нэвтрүүлж байна.

 

Related news